
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин
Албан тушаал: Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын хэмжээнд автоматжуулагдсан удирдлагын хэвийн найдвартай ажиллагааг хангах, электрон тоног төхөөрөмжийг засварлах
Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас дээш боловсролтой, автоматикийн мэргэжилтэй байх, цахилгаан автоматикийн засварчны курс дамжаанд хамрагдан мэргэшлийн түвшингээ дээшлүүлсэн байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдлагын өгсөн чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
Албаны нэр: Мэдээллийн технологи, автоматжуулалтын алба