
Усны нөөц экологи, чанарын мэргэжилтэн
Албан тушаал: Усны нөөц экологи, чанарын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн гүний усны нөөцийн болон ашиглалтын судалгаа хийж, төлөвлөлт хийх
Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавраас дээш боловсролын зэрэгтэй, гидрогеологич мэргэжилтэй, мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу тал болно, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай, мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ хийх, харьцуулсан судалгаа ийх, санал дүгнэлт гаргах, төлөвлөх чадвартай, гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах, ажлын чиг үүргийн хүрээнд шийдлын хувилбарыг боловсруулж шийдвэр гаргах, үр дүнг танилцуулах, удирдлагын өгсөн чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээ зохион байгуулах, хэрэгжүүлэх, хариуцах, өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мэдээ мэдээллийг баг хамт олонтойгоо хуваалцаж хамтран ажиллах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, гадаад хэл болон мэдээлэл технологийн зохих мэдлэгтэй, мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай байх, шинийг эрэлхийлэх, санаачлах, байгууллагын нууц хадгалах, багаар ажиллах, шаардлагатай үед илүү цагаар ажиллах
Албаны нэр: Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтэс