АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Яагаад манай цэвэр усны цоргоноос зэвтэй ус гарч байна вэ?

2018-10-16 07:57:56

Ус Сувгийн Удирдах Газрын facebook цахим хуудсанд зэвтэй усны талаар гомдол, асуулга олноор ирэх болсонтой холбогдуулан дараах тайлбарыг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. 
Жишээ болгож нэгэн хэрэглэгчийн гомдлыг орууллаа. Та хариултанд нь анхаарал хандуулна уу.

Хэрэглэгч: - Манай гэрийн цоргоноос зэвтэй ус гараад байна. Энэ танайд хамаатай юу? Гомдол гаргах гэсэн юм.

УСУГ: -Сайн байна уу. Энэ их хэмжээний зэв ховхролттой ус байна. Тиймээс та өөрийн оршин суугаа орон сууц байшин хариуцсан контор, сөх-д мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллагаас үйлчилгээ үзүүлж байгаа цэвэр ус нийлүүлэх дамжлагууд байнгын хяналтан доор шинжилгээ стандартыг мөрдөж, ариутгагдсан байдаг. Мөн манай төв шугам хоолойнууд өндөр даралттай байнгын эргэлтэнд байдаг тул усны хоолойд үүссэн зэвэнд ховхролт явагддагүй.Манай төв шугамнаас та бүхэнд ус дамжуулан хүргэдэг таны оршин суудаг байрны ашиглалтыг хариуцсан сөх ОСНАКонторын үйл ажиллагаанаас усны насос унтраах, усаа хааж олон цагаар шугамыг хуурай байлгах, мөн шаардлага хангаагүй шугам залгаа хийх зэрэгээс үүдэж зэв ховхролт үүсдэг. Зэвийг нойтон шавартай зүйрлэвэл бороонд норсон нойтон шавар наранд хатаж, салхинд тоос болон бужигнахтай адил үзэгдэл юм. Хэрэв манай байнгын эргэлттэй цэвэр усны шугаманд бохирдол үүсвэл хот дүүргийн олон байр орон сууцнуудаас бүгдээс нь ижил зэвтэй ус гарна гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ бол манай байгууллагын үйл ажиллагааны доголдол биш болохыг анхаарна уу. Орон сууц ашиглалт хариуцсан сөх конторууд байрны цэвэр усны даралтын төхөөрөмж цахилгаан насосуудыг тог хэмнэх үүднээс хэрэглэгчид унтаж амрах шөнө оройн цагаар зогсоож, өглөө нээж ажиллуулсанаар усгүй хуурай болсон цэвэр усны шугаманд зэв ховхорч хэрэглэгчийн цоргоноос гоожих тохиолдол их байна. Манайд хандсан танд баярлалаа.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn