АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Танай цэвэрлэх байгууламжийн үнэр хэзээ багасах вэ?

2018-10-16 08:03:23

Сайн байна уу төв цэвэрлэх байгууламжийн үнэр таны оршин суугаа газар үнэртэж байгааг одоо цагт бид үгүйсгэхгүй. Манай байгууллагын зүгээс үнэр саармагжуулах арга хэмжээг байнга авч байгаа. Бололцоотой олон арга туршлага, шинэ санаануудыг туршиж, эрэлхийлж байдаг. Одоо байгаа цэвэрлэх байгууламж маань хот өргөжин тэлэхийн хэрээр ачааллаа дийлэхгүй, техник технилогийн хувьд шинчлэгдэх шаардлагатай байгааг хэн бүхэн ойлгож байгаа байх. Засгийн газар, нийслэлийн зүгээс ч энэ бүхэнд маш их анхаарал тавьж байгаа. Үүний том илэрэл бол “Шинэ цэвэрлэх байгууламж” –ийн төсөл хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн, хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдчихсэн байгаа явдал юм. Гүйцэтгэх байгууллага нь эхнээсээ тодорчихсон бүтээн босголтын ажил эхний шатандаа явж байна. Олон жил хуримтлагдсан лагыг эхний ээлжинд зөөж зайлуулж байна. Дараагийн алхам нь лагыг боловсруулах үйлдвэр, шинэ цэвэрлэхийн үйл ажиллагаа эхлэх хүртэл шийдэгдэнэ. Гэвч Улаанбаатарчууд бидэнд үнэрийн хувьд шийдэх бас нэгэн асуудал бий.  Энэ нь цэвэрлэхийг тойрсон хотын дотор үйл ажиллагаагаа эрхэлдэг олон тооны өлөн боловсруулах үйлдвэрүүд манай цэвэрлэхээс давсан илүү үнэр үүсгэн үйл ажиллагаагаа явуулж байдаг.тул дан ганц цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртээд байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Өлөнгийн үйлдвэрүүд үнэр саармагжуулах тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй нь шалгалтаар илэрсэн байдаг

“Шинэ цэвэрлэх байгууламж”-ийн тухай мэдээллийг та дараах линкүүдээс сонирхоно уу     http://usug.ub.gov.mn/?post/588    http://eagle.mn/r/49014

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn