ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН АХАЛЖ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.10.24/ Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллага болон Японы “JICA” олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.